Байгальд ээлтэй
100% байгалийн гаралтай био-бэлдмэл
Нүхэн жорлон, бохирын танкны лаг задалж, эвгүй үнэрийг бууруулах 100% байгалийн гаралтай идэвхжүүлэгч био-бэлдмэл.

100% байгалийн гаралтай био-бэлдмэл
Таагүй үнэр үүсгэгч органик хогийг задална
Танкны лагийг задалж, хөрсөнд шингэхийг дэмжинэ
Хэрэглэхэд хялбар, байгальд аюулгүй шийдэл
Nviron Biosolutions Inc.-ийн мэргэжлийн био бүтээгдэхүүнүүд.
Septonic нь нүхэн жорлон болон бохирын танканд хуримтлагдсан органик хог хаягдлыг задлах ашигтай бичил биетний ажиллагааг идэвхижүүлнэ.
Монголчуудын дунд төлөвшвөл зохих нэг зүйл бол зуны улиралд жорлондоо биологийн арчилгаа хийдэг хэвшилд суралцах асуудал юм. 🤔
Биологийн арчилгаа гэдэг нь хүний ялгадас дах дутуу шимэгдсэн өөх тос, уураг, цардуулыг задлах, мөн лагийг идэгч ашигтай бактерийн үржлийг дэмжих үйлчлэлтэй химийн бус бэлдмэлийг зуны улиралд жорлондоо хийхийг хэлнэ. 💯🇲🇳
Канадын Септоник бол биологийн арчилгааны бүтээгдэхүүн. 🇨🇦
Септоникийн найрлага дахь гахай ба үхрийн нойр булчирхайнаас гаргаж авсан энзимүүд өөх тос, уураг, цардуул зэрэг органик нэгдлүүдийг бага молекульт жижиг хэсэг болгож ЗАДАЛНА. Ингэснээр л бактерууд лагийг идэх боломжтой болно гэсэн үг. 😃😃
Судалгаанд оролцсон өрхүүдийн Septonic хэрэглэсний дараах гол өөрчлөлтүүд.
Үр дүнг Septonic Mongolia-аас ирүүлсэн 49 өрхийн судалгааны инфографикаас нэгтгэв.
- 4 уут Септоникийг сард 1 удаа уутыг урж 00 -д шууд асгаж хэрэглэнэ.
- Септоникийг хэрэглэж эхлэх эхний сарын 7 хоног тутамд 1 удаа 4-6 уут био бэлдмэлийн уутыг урж жорлонд асгана. Эхний сарын нийт хэрэглээ: 16-24 уут. Хэрэглээний хэмжээг нэмэгдүүлсэнээр илүү ихээр хур лагийг задлах, өмхий үнэр багасах талтайг анхаарах.
- Үргэлжлүүлэн 9-р сарыг дуустал сард 1 удаа 4-6 уут бэлдмэлийн уутыг урж жорлонд асгаж хэрэглэнэ.
Жич: Олон хаалгатай 00-ын хаалга бүрийг тусдаа 00-д тооцно.
Нүхэн жорлонгийн адилаар Септоникийг хэрэглэнэ
АНХААРУУЛГА: 00 -д Ашигласан моторын тос, дизель түлш, онгоцны бензин хийсэн бол Септоникийг хэрэглэхийг зөвлөхгүй. Бэлдмэлийг хэрэглэж эхэлсэн бол хлорамин, жавелин, белизна зэрэг цайруулагч болон бусад хлор агуулсан цэвэрлэгээний ба халдваргүйтгэх бодис 00-д хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөнө. Өвлийн улиралд орчны температур буурдагтай уялдан дулаалга тусгаарлалт муутай бохирын танканд бактерийн идэвхижил буурдагийг анхаарах. Нүхэн жорлонд орчны температур +5 хэмээс доош орох хүртэлх хугацааны турш энэ бэлдмэлийг хэрэглэнэ үү.
Улаанбаатар болон орон нутгийн сонгогдсон салбаруудаас Septonic бүтээгдэхүүнийг аваарай.
Carrefour, Сансар сүлжээ дэлгүүрийн зарим салбарууд“Манайх хэрэглэж байгаа. Үнэхээр сайн юм байна. Үнэр, лаг байхгүй, шингэн ус байна.”✓ Бодит хэрэглэгчийн сэтгэгдэл
“Манайх хэрэглэж үзээд маш их таалагдсан. Хэрэгтэй бүтээгдэхүүн оруулж ирж, бидний ажлыг хөнгөвчилж өгсөн танай хамт олонд амжилт хүсье.”✓ Бодит хэрэглэгчийн сэтгэгдэл
“Septonic хэрэглээд 3 долоо хоног болж байна. 00-ын үнэр арилсан, ялаа багассан байна.”✓ Бодит хэрэглэгчийн сэтгэгдэл
“Үлдсэн уутуудаа олоод дахин хийсэн. Одоо графикийн дагуу хийнэ ээ. Сайн эд байна, үнэр бага болсон.”✓ Бодит хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдлүүдийг Septonic Mongolia Facebook хуудсанд нийтлэгдсэн хэрэглэгчдийн бичвэрээс оруулав.
Манай мэргэжилтэн хэрэглээ, хүргэлт болон худалдаалах цэгийн мэдээллийг өгнө.